Бээжин дэх Монголын ЭСЯ-ныхан "Хамгийн сэтгэл булаам" номинацийн шагнал хүртэв

ХИЛИЙН ЧАНАДААС
dogsom@montsame.mn
2017-12-03 21:34:49
Бээжин /МОНЦАМЭ/. БНХАУ-д суугаа Дипломат Төлөөлөгчдийн газруудын дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Таван тивийн цом” тэмцээн өнгөрөгч долоо хоногт Бээжин хотноо болов.    
Тэмцээнийг Хятадын “Дипломат” сэтгүүлээс 7 дахь жилдээ зохион байгуулж байгаа бөгөөд оролцогчид үндэсний хувцсаараа гангарч, үндэсний соёл урлагаа сурталчлан өрсөлддөг нөхөрсөг тэмцээн юм. 
Энэ удаагийн тэмцээнд Монгол, Индонези, Балба, ОХУ, Солонгос зэрэг 15 орны ЭСЯ-ны дипломат төлөөлөл оролцож, улс үндэстнийхээ онцлогийг харуулсан дуу хөгжим, бүжиг зэрэг урлагийн тоглолт толилуулсан юм.  
Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ-ны дипломат төлөөлөл маш өндөр зохион байгуулалттай оролцож  “Хамгийн бүтээлч”, “Хамгийн сэтгэл булаам” номинацийн шагнал хүртэв.
А.Анхбаяр
 
Холбоотой мэдээ