“Apple” компани “Shazam” аппликейшныг худалдан авахаар болжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ayanzaya@montsame.gov.mn
2017-12-12 16:04:07
НЬЮ-ЙОРК. /ТАСС/. “Apple” корпораци “Shazam Entertainment” компанийн дуу болон дүрс таних "Shazam" аппликейшныг 400 сая ам.доллароор худалдан авахаар төлөвлөж байгаагаа мэдэгдсэнийг “The Verge” цахим хуудас мэдээлэв.

"Shazam" аппликейшн болон үүнийг хөгжүүлсэн авъяаслаг баг манай компанитай нэгдэх болсонд бид баяртай байна гэж "Apple" компанийн төлөөлөгч хэлжээ. "Apple Music" болон "Shazam" үйлчилгээ "хоорондоо ихэд зохицдог" бөгөөд энэ аппликейшнийг худалдан авч байгаатай холбоотойгоор манай компани цахим дэлгүүрүүддээ өөрчлөлт хийхээр төлөвлөж байна" гэж тэрбээр мөн хэлсэн байна.

Өнгөрсөн есдүгээр сард "Shazam" үйлчилгээг ашиглахад зориулагдсан программыг хүмүүс нэг тэрбум гаруй удаа утсандаа татаж авсан аж. 2014 оны байдлаар, "Shazam" аппликейшн 100 сая гаруй идэвхтэй хэрэглэгчтэй болоод байжээ.
Э. Аянзаяа
Холбоотой мэдээ