Хуралдаанаар хэлэлцэх асуудлыг хаалттай хэлэлцэхээр болов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Аймгийн ИТХ-ын V хуралдаан түр завсарлага авч,14 цагт дахин эхэллээ. Хурлын ирц 100 хувьтай байгааг ИТХ-ын нарийн бичгийн дарга А.Чулуунбат танилцууллаа. ИТХ-ын дарга Б.Мөнхбатын саналаар хуралдааны хэлэлцэх асуудлыг хаалттай явуулахаар болов.
Хуралдааныг хаалттай явуулах саналыг нийт төлөөлөгчдийн 16 төлөөлөгч дэмжиж, 14 төлөөлөгч татгалзаж, нэг төлөөлөгч түдгэлзлээ. ИТХ-ын ээлжит хуралдаан эхэлсэнээс хойш цахим орчноор хуралдаантай холбоотой эерэг сөрөг олон төрлийн мэдээлэл явж байгаатай холбоотойгоор ийнхүү хуралдаанаар хэлэлцэх асуудлыг хаалттай хуралдан шийдэхээр боллоо. Харин бусад асуудлыг нээлттэй хэлэлцэх юм.

Т.Одончимэг