Монголын тамирчид Гиннест бүртгэгдэнэ

ВИДЕО МЭДЭЭ
montastudio@montsame.gov.mn
2017-12-14 15:31:13

Дэлхийн оюуны спортын дээд амжилтуудыг шинэчлэн тогтоосон Монголын оюун ухааны академийн зарим тамирчид Гиннесийн номонд бүртгэгдэхээр болсон тухай тус академийн захирал, Ой тогтоолтын спортын ОУ-ын шүүгч Х.Хатанбаатар өөрийнхөө цахим хуудсаар мэдээллээ.

Энэ сарын 5-9-ний өдрүүдэд БНХАУ-ын Шэнжэн хотод зохиогдсон 100.000 долларын шагналын сантай тэмцээнд нийт 320 тамирчид 10 төрлөөр өрсөлдсөнөөс Монголын оюун ухааны академийн дөрвөн эмэгтэй тамирчин амжилттай өрсөлдөж дэлхийн таван дээд амжилтыг шинэчилсэн юм. Тус тэмцээний насанд хүрэгчдийн ангилалд өрсөлдсөн ихэр тамирчид болох Н.Мөнхшүр, Н.Энхшүр нар дэлхийн хоёр дээд амжилтыг эвдэж Гиннесийн номонд бичигдэхээр болжээ. Монголын оюун ухааны академийн тамирчид Америк, Швед, Хятад, Турк, Филиппин, Энэтхэг, Тайвань, Малайз, Англи, Сингапур, Солонгос, Индонези зэрэг улсад болсон оюуны спортын тэмцээнүүдэд амжилттай оролцож олон улсаас нийт 760 медаль хүртэн дэлхийн дээд амжилтуудыг шинэчлэн тогтоосоор байна.

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд