Дүрвэгсэд авах төлөвлөгөөг цуцлахыг Конгрессын гишүүд уриаллаа
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМВАШИНГТОН. /NHK/. Өнгөрсөн баасан гарагт Парист болсон халдлагатай холбогдуулан нэмж Сирийн дүрвэгсэд хүлээн авах төлөвлөгөөг цуцлахыг АНУ-ын Конгресс дэх Бүгд найрамдах намын гишүүд Засгийн газраас хүсчээ.
Мөргөлдөөний хөлд нэрвэгдээд байгаа орнуудаас хүлээн авах дүрвэгсдийн тоог зургаа дахин нэмж, 10 мянгад хүргэх төлөвлөгөөг АНУ-ын Засгийн газар гаргаад байгаа билээ.
Гэвч Конгрессын эрх баригч Бүгд найрамдах нам АНУ-д террористууд нэвтрэхээс сэргийлэх аюулгүй байдлын арга хэмжээ хангалтгүй байгааг дурдаад, уг төлөвлөгөөг цуцлахыг уриалжээ.
Дүрвэгсдийг хүлээн авах Засгийн газрын хөтөлбөрийг цуцлах тухай хуулийн төслийг АНУ-ын Төлөөлөгчдийн танхим дахь Бүгд найрамдах намын гишүүд өргөн барихаар төлөвлөсөн байна.
Д.Нямтулга