Өндөр настан Н.Сумъяа төслийнхөө үр дүнг иргэдэд тайлагналаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2017-12-22 17:42:18

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймагт ахмад настны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр хэрэгжиж байна. Тус аймагт орон нутгийн иргэдийг ажлын байраар хангаж ашиг орлогыг нь нэмэгдүүлэх зорилгоор хэрэгжүүлж байгаа “Ахмад настны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр”-т хамрагдан үйл ажиллагаа явуулж байгаа Далангийн 8-р багийн ахмад настан Н.Сумъяа төслийнхөө үр дүн, хийж хэрэгжүүлсэн ажлаа иргэд, аймаг орон нутгийн удирдлагуудад танилцууллаа.
Тэрээр төсөлд хамрагдан олон төрлийн оёдлоор үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд төсөл хэрэгжүүлэх явцдаа зодог шуудаг оёж 14 иргэнийг энэ чиглэлээр сургасан байна. Н.Сумъяа нь 2015 оноос эхлэн зодог шуудаг оёж эхэлсэн бөгөөд нийт 60 гаруй шавьтай болоод байгаа аж. Одоо шавийн шавь төрөн гарч шавь нар нь хийсэн бүтээлээрээ багштайгаа хамтран ажиллаж байгаад сэтгэл хангалуун байгаагаа энэ үеэр ярьсан юм.

Д.Мишигсүрэн

Холбоотой мэдээ