ГССҮТ Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон хүртэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
dusem11@yahoo.com
2017-12-28 11:24:22
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж Гэмтэл согог судлалын үндэсний төвийг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа.

Энэхүү хүндтэй шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд гардууллаа. 

Гэмтэл согог судлалын үндэсний төвийг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнах тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигт “Тулгар төрийн 2226 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 811 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 106 жил, Ардчилсан хувьсгалын 28 жилийн ойг тохиолдуулан, олон улсын жишигт нийцсэн чанартай оношилгоо эмчилгээг шинжлэх ухааны ололт, сургалт судалгаатай хослуулан, гэмтэл согог судлалын чиглэлийг шинэ шатанд гаргаж, монгол хүний амь нас, эрүүл мэндийг авран хамгаалах, нөхөн сэргээх, урьдчилан сэргийлэх үйлсэд оруулсан Гэмтэл согог судлалын үндэсний төвийн үе үеийн нийт эмч, сувилагч, асрагч, ажилтан албан хаагчдын хичээл зүтгэлийг өндрөөр үнэлж Монгол Улсын төрийн дээд шагнал Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнасугай” гэжээ.
Холбоотой мэдээ