Улс төрийн намын тухай хуулийн төслөөр Дэд ажлын хэсэг байгуулав
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Их Хурлын даргын захирамжийн дагуу байгуулагдсан Улс төрийн намын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлэх үүрэг бүхий ажлын хэсгийн анхны хуралдаан өнөөдөр Төрийн ордонд боллоо.
Уг Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт ахалсан бөгөөд хуралдаанд УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, О.Батнасан, Н.Учрал, Д.Эрдэнэбат нар оролцож хуулийн төслийн үзэл баримтлалын талаар тодорхой саналыг хэлэв. Энэ үеэр Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу Дэд ажлын хэсгийг байгууллаа. Ажлын хэсгийн ахлагч С.Бямбацогт Дэд ажлын хэсгийнхэнд хуулийн төслийн үзэл баримтлалыг боловсруулахдаа эрдэмтэн, судлаачдаар нээлттэй хэлэлцүүлэх, бусад орны улс төрийн намын тухай хуулиудыг судлах, хуулийн төслийн талаар олон хувилбарыг гаргах зэрэг тодорхой чиглэлүүдийг өглөө.
Төрийн байгуулалтын байнгын хорооноос байгуулагдсан уг Ажлын хэсэгт УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, О.Батнасан, Д.Гантулга, Д.Оюунхорол, Н.Учрал, С.Эрдэнэ, Д.Эрдэнэбат нар багтсан байна.

Н.Туяа