Шинэ оны эхний өдөр дөрвөн хүү, нэг охин мэндэлжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан-Уул /МОНЦАМЭ/. Хоёр он солигдож амжилт бүтээлийг дүгнэсэн өдрүүдэд Дарханчууд 10 иргэнээр бүл нэмлээ. Тодруулбал Нэгдсэн эмнэлгийн Төрөх тасагт 2017 оны 12-р сарын 31-ний өдөр нэг хүү, дөрвөн охин мэндэлсэн бол шинэ оны эхний өдөр буюу 2018 оны 1-р сарын 1-ний өдөр дөрвөн хүү, нэг охин мэндэлжээ.
Жил бүр шинэ иргэддээ Дархан сумын Засаг дарга Б.Азжаргал, Засаг даргын орлогч Д.Батбаяр нар уламжлал ёсоор “Дархан сумын иргэн” батламжийг өгөв. Мөн төрөх тасагт хэвтэж байгаа бүх эх, үрсэд гарын бэлэг өгч эрүүл энхийг хүсч бяцхан үрс, буянт эхчүүдээ баярлууллаа.
Залуусын хот маань хуучин оны сүүлчийн болон шинэ оны эхний өдөр үнэг хайчлах 5 хүү, үйл мэтгэх 5 охиноор бүл нэмсэн баярт мөчүүдийн нэг байлаа.

Л.Отгонбаатар