1300 гаруй иргэн ажилд оржээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
erdenechimeg@montsame.mn
2015-11-19 10:28:21

Дорнод аймгийн Хөдөлмөрийн хэлтэст бүртгүүлсэн ажилгүй иргэдийн тоо эхний 10 сарын байдлаар 1983 байгаагийн 999 нь эмэгтэйчүүд байна.

Энэ тоо өмнөх оны мөн үеэс 21 хүнээр буюу 1.0 хувиар, 2014 оны 12 дугаар сарынхаас 10 хүнээр буюу 5.5 хувиар тус тус буурсан байна.

Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 999 буюу 50.4 хувь нь эмэгтэйчүүд эзэлж байгаа нь өмнөх оны мөн үеийнхээс 71 хүнээр буурсан үзүүлэлт юм. Энэ оны эхний 10 сард хөдөлмөрийн хэлтсээр зуучлагдан 1318 иргэн ажилд оржээ.

Ажилгүй иргэдийг насны ангиллаар нь авч үзвэл 65.5 хувь нь 16-34 насны залуус байгаа нь анхаарал татсан дүн юм.

Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 24.4 хувь нь дээд, 8.1 хувь нь тусгай дунд, 7.9 хувь нь  мэргэжлийн анхан шатны  боловсролтой, 46.3 хувь нь бүрэн дунд, 8.3 хувь нь суурь, 2.2 хувь нь бага боловсролтой, 2.8 хувь нь боловсролгүй хүмүүс байгаа тухай аймгийн Статистикийн хэлтсээс мэдээллээ.

Б.Туяа

Холбоотой мэдээ