Төрийн дууллыг анх удаа соёмбо үсгээр бичиж хэвлүүлжээ

Орон нутагт | Өвөрхангай
erdenechimeg@montsame.mn
2015-11-19 16:49:03

Өндөр гэгээн Г.Занабазарын мэлмий гийсний 380 жилийн ойд зориулан түүний зохиосон “Соёмбо” үсгээр төрийн дууллыг бичиж, хосгүй үнэт бүтээлүүдийн дээжсээр зурагт альбом бүтээжээ.

Номонд Өндөр гэгээний бүтээл болох 44 бурханы дүрийг нэгтгэн, англи, монгол тайлбартайгаар оруулсан ба номыг хэвлэлтийн өндөр технологиор “Мөнхийн үсэг” ХХК-д 500 ширхэгийг хэвлүүлсэн байна.

Түүнчлэн Өндөр гэгээн Занабазарын бүтээсэн Соёмбо үсгээр анх удаа төрийн дууллыг бүрэн эхээр соёмбо үсгээр бичиж, хэвлэлийн шинэ технологи панобүүк хэлбэрээр “Мөнхийн үсэг” ХХК-нд хэвлүүллээ. Төрийн дууллыг ийнхүү бичүүлсэн нь Соёмбо үсгийг нийтэд сурталчлан таниулах зорилготой юм.

Өндөр гэгээн Занабазарын хосгүй бүтээлүүдийн дээжис болон Соёмбо үсгээр төрийн дууллыг хэвлүүлэх зардалд улсын төсвөөс 25.0 сая төгрөгийг зарцуулжээ.

Б.Батчимэг

Холбоотой мэдээ