30 гаруй нэр төрлийн 1.8 сая мод тарьж ургуулжээ

Монголын мэдээ | Байгаль орчин
gantuya@montsame.mn
2015-11-19 18:00:23

БОНХАЖ-наас зарласан “Нэг сая мод ургуулах хөдөлгөөн”-ий хүрээнд 227.4 мянган иргэд, 12,8 мянган аж ахуй нэгж байгууллагууд оролцож нийт 30 гаруй төрлийн 1,8 сая мод тарьж ургуулжээ. 

Тус хөдөлгөөнийг Улаанбаатар хот, 9 дүүрэг, 139 хороо, 21 аймаг, 331 сумдад 500 ажлын хэсгүүдэд энэ оны дөрөвдүгээр сарын 01-нээс 10 дугаар сарын 20-ны өдрийн хооронд удирдан зохион байгуулж, ажилласан юм. Хөдөлгөөнд нийт 30 гаруй төрлийн 1,8 сая мод тарьж, аж ахуйн нэгж , байгууллагууд байгууллагынхаа орчинд 634,3 мянган ширхэг мод, бут, сөөг тарьж, ургуулан 4,5 мянган га талбайд нэрэмжит цэцэрлэг байгуулсан бол баг, хороод нутаг дэвсгэртээ 1,7 мянган га талбайд 209 бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулсан байна.

”Нэг сая мод ургуулах хөдөлгөөн” –ий зохион байгуулалт, үр дүнг дүгнэн үзэхэд, Дорнод /1 дүгээр байр, Хэнтий /2 дугаар байр/, Дархан-Уул /3 дугаар байр/ аймгууд шилдэг аймгаар тус тус шалгарчээ.

Н.Туяа

 

Холбоотой мэдээ