Охидын 16, 19 хүртэлх насны хөлбөмбөгчид бэлтгэлдээ гарчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2018-01-18 10:39:18

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын 16, 19 хүртэлх насны охидын шигшээ баг энэ онд болох Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн /АТАШТ/-ий урьдчилсан шатанд өрсөлдөнө.

Энэ цаг үед МХБХ-ны ногоон талбай цасанд хучигдсан ч Япон дасгалжуулагч Ики Ёоүжигээр удирдуулсан охидын шигшээ багийнхан бэлтгэл сургуулилалтаа тасралтгүй базаасаар байгаа юм.

Манай 16 хүртэлх насны охидын шигшээ баг өнгөр
сөн жилийн тавдугаар сард Зүүн Азийн АШТ-д оролцож, “С” ангиллынхан дундаа хожил, тэнцээ байгуулан түүхэн дэх анхны албан ёсны оноогоо авч чадсан билээ. Харин энэ оны есдүгээр сард 16, 10 дугаар сард 19 хүртэлх насны шигшээ баг АТАШТ-ий урьдчилсан шатны тэмцээнд оролцоно.

Өнөөдрийн байдлаар 16 хүртэлх насны охидын шигшээ багийн бүрэлдэхүүн эцэслэн тодроогүй байгаа
аж. Ирэх хоёрдугаар сарын 2-ноос эхлэн охидын шигшээ багийн хаалгачийн сонгон шалгаруулалтаар шигшээ багийн сонгон шалгаруулалтыг эхлүүлнэ.
 

Д.Өлзий

Холбоотой мэдээ