Хакухо аваргын бэртэл сэдэрч энэ сарын башёг өнжихөөр шийдэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТУлаанбаатар /МОНЦАМЭ/ Мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргал хөлийн бэртэл сэдэрсний улмаас Хацү башёгийн барилдааныг өнөөдрөөс эхлэн өнжих шийдвэр гаргав. Башёгийн эхний 4 өдрийн байдлаар 2 даваа, 2 унаатай болсон Их аварга сүүлийн хоёр өдөр дараалан өвдөг шороодсон. Аварга өчигдрийн / барилдаанд Ёошиказэд унахдаа хөлийнхөө бэртлийг сэдрээжээ. 2016 оны 9 дүгээр сард тэрбээр баруун хөлийн эрхий хуруундаа мэс засал хийлгэж эмчлүүлсэн. Гэвч энэ гэмтэл нь дахин сэдэрч ийнхүү дэвжээнээсээ түр буухад хүрэв.
Ж.Батсайхан