“Moody's” агентлаг Монгол Улсын урт хугацааны зээлжих зэрэглэлийг нэг шатаар ахиулав
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ДЭЛХИЙД БИДНИЙ ТУХАЙ
СИНГАПУР. /Moody’s/. Дэлхийн улс орнуудын зээлжих зэрэглэлийг тогтоодог “Moody's” агентлаг Монгол Улсын урт хугацааны зээлжих зэрэглэлийг “Caa1” буюу “санхүүгийн чадамж муу, өндөр эрсдэлтэй” гэсэн ангиллаас “В3” буюу “эрсдэлд орох магадлалтай” гэсэн ангилал руу ахиулан оруулжээ.
Монгол Улсын Засгийн газар гадаад өрийн дарамтаа бууруулж чадсан, төлбөрийн чадвар сайжирч, олон улсын зах зээлд түүхий эдийн ханш нэмэгдсэн зэрэг нь зээлжих зэрэглэлийг нэг шатаар ахиулахад нөлөөлсөн гол хүчин зүйл аж.
Засгийн газар “Чингис” бондын 500 сая ам.долларын өрийг 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр буюу эргэн төлөгдөх хугацаанд нь багтан барагдуулж, олон улсын хөрөнгө оруулагчид болон гадаад зах зээлийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлж чадаж буйгаа харуулсан нь зээлжих зэрэглэлийг ахиулахад нөлөөлсөн байна.

Г.Доржханд