Бага насны хүүхдийг хөдөлгөөн, эрүүл мэндийн хичээлээр хөгжүүлнэ
ВИДЕО МЭДЭЭ
Архангай аймгийн боловсролын салбарт хэрэгжиж буй “Багшийн хөгжил” болон “Ирээдүй 1+1” хөтөлбөрийн хүрээнд өнөөдөр хүүхдийн “Хөдөлгөөнт -дасгал хөдөлгөөн, эрүүл зөв дадал хэвшил, хүүхэд бүрийг хөгжүүлцгээе” тэмцээн “Олимп бидний ирээдүй” уриатай аймгийн Биеийн тамир спортын зааланд аймгийн төвийн цэцэрлэгүүдийн дунд боллоо. Аймгийн төв Эрдэнэбулган сумын хүүхдийн 5-р цэцэрлэг нь 2017 оны 9-р сарын 1-нд Архангай аймгийн Олимпийн нэрэмжит цэцэрлэг болсон бөгөөд энэхүү арга хэмжээг нээлтээ болгож хөдөлгөөнт дасгалын тэмцээнийг анх удаа зохион байгуулж байгаа юм. Тэмцээнд 14 цэцэрлэгийн 280 гаруй хүүхэд хөдөлгөөнт дасгалын төрлөөр өрсөлдсөн юм. Үүнээс гадна хүүхэд, эцэг эхчүүдийн хооронд хөгжилтэй буухиа, багш нарын хооронд олимпийн талаарх мэдээ, мэдлэгийг сорьсон АХА тэмцээнийг явуулсан юм.
Архангай аймгийн төвд 2-5 насны 2640 хүүхэд цэцэрлэгт хамрагддаг байна. Архангай аймгийн Олимпийн нэрэмжит 5-р цэцэрлэгийн зүгээс бага насны хүүхдүүдэд олимпийн талаар сурталчлах, олимпийн медальтай тамирчдыг танилцуулж алдаршуулах, ирээдүйн олимпийн аваргыг аймаг орон нутгаас төрүүлэх, хүүхдийг бага наснаас нь эхлэн хөдөлгөөн, эрүүл мэндийн талаар хөгжүүлэхэд дэмжлэг болох, цэцэрлэгийн багш, эцэг эх, хүүхдүүдэд эрүүл зөв хооллолтын сургалт явуулах, бага насны хүүхдүүдийг хөдөлгөөн, эрүүл мэндийн хичээлээр хүүхэд бүрийг хөгжүүлэх чиглэлээр ажиллах юм байна.
Б.Гэрэлт-ОдАрхангай аймгийн төвд 2-5 насны 2640 хүүхэд цэцэрлэгт хамрагддаг байна. Архангай аймгийн Олимпийн нэрэмжит 5-р цэцэрлэгийн зүгээс бага насны хүүхдүүдэд олимпийн талаар сурталчлах, олимпийн медальтай тамирчдыг танилцуулж алдаршуулах, ирээдүйн олимпийн аваргыг аймаг орон нутгаас төрүүлэх, хүүхдийг бага наснаас нь эхлэн хөдөлгөөн, эрүүл мэндийн талаар хөгжүүлэхэд дэмжлэг болох, цэцэрлэгийн багш, эцэг эх, хүүхдүүдэд эрүүл зөв хооллолтын сургалт явуулах, бага насны хүүхдүүдийг хөдөлгөөн, эрүүл мэндийн хичээлээр хүүхэд бүрийг хөгжүүлэх чиглэлээр ажиллах юм байна.
Сэтгэгдлүүд