Уксус худалдаалахыг манай оронд хоригложээ

Видео
montastudio@montsame.gov.mn
2018-01-23 16:14:06

   “Уксусная кислота гэсэн шошготой Орос цуу буюу 70%-ийн цууны хүчил нь хүний бие организмыг хоромхон төдийд түлэх үхлийн тун юм. Олон жилийн турш Монголчууд бидний хэрэглэж байгаа орос цууг ОХУ-д  бүр 1986 онд хүнсэнд хэрэглэхийг хориглосон байна. Харин манай улсад 2012 онд Хүнс хөдөө аж ахуйн болон Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар Монгол улсад уг цууны хүчлийг оруулах, худалдаалахыг хориглосон тушаал гарсан ч өнөөдрийг хүртэл  зоогийн газруудад байцааны салат болон бусад зуушинд хэрэглэсээр байгаа төдийгүй хүнсний дэлгүүр захуудад чөлөөтэй худалдаалж байгаа тул  бараг айл бүрт байдаг гэж хэлж болно .Намар ногоогоо даршлах, баярын өдрүүдэд  салат хийхэд хэрэглэх гэж иргэд ихэвчлэн худалдан авдаг байна. Шилтэй Орос цууг  бага багаар нь таслан авч шингэрүүлж  хүнсэндээ хэрэглэдэг тул удаан хугацаанд хэрэглэж гэртээ хадгалдагаас хүүхдүүд санамсаргүйгээр, томчууд амиа хорлох зорилгоор уксусыг ууж  Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд жилдээ дундажаар 20-25 бага насны хүүхэд,   хордлогын үндэсний төвд  40-50 орчим насанд хүрэгчид  орос цууны хүчилд түлэгдэн ирж 40 орчим хувь нь  мэс засалд ордог байна.  Бидний мэдэх уксус хэмээх хүчил нь   20-30 минутын хугацаанд  арьс салст эд эрхтэнг бүрэн түлж үхжүүлдэг байна. Иймээс хил гаалиар уксусыг нэвтрүүлэхгүй байх, ялангуяа иргэд хүнсэндээ орос цууг огт хэрэглэхгүй байхыг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас анхааруулсан байна.

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд