Монгол, Хятадын хүмүүнлэгийн солилцооны анхдугаар хурал маргааш эхэлнэ

Хилийн чанадаас
dogsom@montsame.mn
2018-01-24 17:00:10
 Бээжин /МОНЦАМЭ/. Өнгөрөгч  оны 12 дугаар сард Монгол Улсын ГХ-ны сайд Д.Цогтбаатар Хятад улсад албан ёсны айлчлал хийх үеэрээ Хятадын талтай ярьж, тохиролцсоны дагуу хоёр орны Хүмүүнлэгийн солилцооны хамтарсан зөвлөлийн анхдугаар хурлыг энэ сарын 25-нд Бээжин хотод хийхээр болсон билээ.
Тус хуралд Монголын талаас ГХ-ын Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн тэргүүтэй ГХЯ, БСШУСЯ, БОАЖЯ, ХНХЯ, НЗДТГ, БТСГ, НСУГ, МЗХ, МОНЦАМЭ агентлаг, МҮОНРТ, Лха телевиз зэрэг байгууллагын төлөөлөгчид оролцож, мэдээлэл хийх юм. Хятадын талаас ГХЯ, Боловсролын яам, Соёлын яам, Эрүүл мэнд, Гэр бүл төлөвлөлтийн хороо, Хэвлэл мэдээлэл, радио, телевиз Киноны ерөнхий газар, Биеийн тамирын ерөнхий газар, Аялал жуулчлалын газар, Төрийн Зөвлөлийн харьяа Мэдээллийн алба, Бүх Хятадын Залуучуудын нэгдсэн холбоо, ӨМӨЗО-ны Ардын Засгийн газрын төлөөлөл тус тус оролцоно.       Энэхүү хурлаар хоёр орны соёл, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагаанд тулгамдаж буй асуудал, цаашид хэрхэн хөгжүүлэх талаар харилцан мэдээлэл хийж, санал солилцох аж.
Мөн тус Зөвлөлийн Монголын талын дарга ГХЯ-ны ТНБД  Д.Даваасүрэн, Зөвлөлийн Хятадын талын дарга БНХАУ-ын  ГХ-ийн дэд сайд Кун Шуань Юу нар хоёр талын уулзалт хийнэ.
А.Анхбаяр   
 
 

Холбоотой мэдээ