Баян-Өлгий ирэх сарын 3-нд дараа оны төсвөө хэлэлцэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
erdenechimeg@montsame.mn
2015-11-21 21:50:22

Баян-Өлгий аймгийн ИТХ ээлжит хуралдаанаа 12 дугаар сарын гурванд хуралдуулахаа товлон зарлалаа.

Хуралдаанаар ИТХ-ын жилийн ажлын тайлан, Засаг даргын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт, аймгийн нийгэм эдийн засгийн хөгжлийн 2016 оны удирдамж, төсөв, газар хувьчлал, газрыг өмчлүүлэх зэрэг асуудлыг авч хэлэлцэхээр болсон байна.

Ш.Айзаря

Холбоотой мэдээ