Хөвсгөл нууран дээр цагдаагийн эргүүл тогтмол ажиллаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газраас Хөвсгөл нуурын мөсөн дээгүүр өвлийн цагаар зорчдог хөдөлгөөнийг хянах, иргэдийн аюулгүй байдлыг хангах үүднээс Хатгал тосгон, Ханх сумын чиглэлд хөдөлгөөнт хяналтын постыг тогтмол ажиллуулж байна.
Мөн ихэвчлэн Хөвсгөл нуураар зорчдог Хатгал, Ханх тосгоны иргэдэд санамж сэрэмжлүүлэг мэдээллийг тогтмол өгч ажиллаж байна. Энэ жилийн хувьд мөсний хөлдөлт нимгэн, хар, цагаан хил их байгаа учраас аймгийн Засаг даргын захирамжаар Хөвсгөл нуураар зорчих хөдөлгөөнийг энэ сарын 25 хүртэл түр хориглоод байгаа ажээ.

Б.Гантуяа