“Тоглож болохгүй нас” кино нээлтээ хийнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2015-11-23 14:39:59

“Голден пикчерс” продакшны шинэ уран бүтээл “Тоглож болохгүй нас” кино энэ  сарын 27-нд үзэгчдэд хүрнэ.

Драм төрлийн энэхүү киноны зохиолч, найруулагчаар Ө.Алтансэрээ ажилласан бөгөөд дүрүүдэд Б.Нямдаваа, Б.Номин, Ч.Анударь, Д.Энхдалай, Г.Мандахбаяр, Д.Баасандорж, С.Дөлгөөн, Э.Тэмүүлэн, Б.Гэрэлт-Од, МУГЖ Ч.Алтан-Өлзий, МУСТА Ө.Наранбаатар нар тогложээ.

Ахлах сургуулийн хүүхдүүдэд нэг нэгнээ шохоорхох, анхны хайрын романс үүсэх, охид хөвгүүдийн үерхэл нөхөрлөл, хүсэл тэмүүлэл гээд ар араасаа урган гардаг. Хөгжилтэй, гунигтай адал явдалд хүссэн хүсээгүй өөрсдийгөө оруулчихдаг өсвөр насныхны амьдрал томчуудаас шууд хамааралтай байдаг. Тэгвэл яг ийм үйл явдал Дөлгөөнөө охинд сайн болсон нэгэн хөвгүүнд тохиолдоно. Тэрбээр сайн болсноо илэрхийлж чадахгүй найзаасаа дэмжлэг хүсч олон ажиллагаа төлөвлөгөө зохионо. Харин Дөлгөөнөө өөрийгөө хүүд ойлгуулж чадах болов уу? Амьдрал баялаг учраас ахин асуудал үүсэх болов уу? Чухам ямар асуудалтай тулгардаг болохыг уг киноны үйл явдлаас үзэж ойлгоорой.

Ж.Болор

Холбоотой мэдээ