Архинд донтсон 40-өөд иргэнийг эрүүлжүүлж, мэргэжил олгохоор болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
erdenechimeg@montsame.mn
2015-11-23 15:23:28

Орон гэргүй болон архины хамааралтай иргэдийг нийгэмшүүлж, мэргэжил олгох зорилготой “Шинэ амьдрал” төв Орхон аймагт нээгдлээ.

Үүнийг аймгийн ИТХ, Архидалт мансуурлын эсрэг Ассиоцацийн салбар зөвлөл хамтран байгуулсан юм. Уг төвд дээрх иргэд архинаас хамааралгүй болсон үе хүртлээ байрлана. Энэ хугацаанд сэтгэл заслын эмчилгээнд хамрагдана. Төвийг нээхэд орон нутгаас 66 сая төгрөг төсөвлөжээ.

Орхон аймагт архины хамааралтай 300 гаруй иргэн байдгаас 120 нь яаралтай эмчилгээнд хамрагдах ёстой гэнэ. Иймд тэднээс орон гэргүй 36, Өршөөлийн хуулиар суллагдсан харж хандах хүнгүй 3 иргэнийг сонгожээ. “Шинэ амьдрал” төвийн тэргүүнээр сэтгэл зүйч Ч.Уламбаяр ажиллана. Тэрээр төвийн нээлтийн үеэр “ Архинд донтсон иргэнийг нийгэмшүүлж, эрүүлжүүлэхэд гурван жилийн хугацаа шаарддаг. Гэвч бид дээрх иргэдийг боломжийн хэрээрээ байлгана” гэлээ. 

Б.Оюун-Эрдэнэ

Холбоотой мэдээ