Умард Солонгосчууд өвлийн олимпийн хаалтын ёслолын дараа шууд нутаг буцна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2018-02-22 13:57:56
СӨҮЛ. /ТАСС/. Өмнөд Солонгосын Пёнчан хотод болж буй өвлийн олимпийн наадамд оролцсон Умард Солонгосын хөгжөөн дэмжигчид болон тамирчид хаалтын ёслолын дараа шууд нутаг буцна хэмээн Өмнөд Солонгосын Улс орноо нэгтгэх яамны төлөөлөгч сэтгүүлчдэд мэдэгджээ.

Түүнчлэн тэрбээр мэдэгдэхдээ “Умард Солонгосын албан ёсны төлөөлөгчид  болон тус улсын “Самжиён” найрал хөгжмийн хамтлаг, таэквондогийн тамирчдын үзүүлбэрийн баг өөрсдийн хөтөлбөрийн дараа шууд нутаг буцсан. Умард Солонгосчууд энэ сарын 25-нд нутаг буцах төлөвтэй байна” гэжээ.
Э.Аянзаяа 
Холбоотой мэдээ