Шигшээ уралдаанд нас барсан дүүгийнхээ цанын хувцсыг өмсөн оролцов

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
184@montsame.mn
2018-02-23 02:31:40
ПЁНЧАН. /Индепендент/. Дэлхийн аварга АНУ-ын тамирчин Жонатан Лиллис ням гарагт “Пёнчан-2018” өвлийн олимпийн наадмын цанын чөлөөт гулгалтын шигшээ уралдаанд өнгөрсөн оны 10 дугаар сард нас барсан дүүгийнхээ цанын өмсгөлийг өмсөн оролцжээ.

Лиллисийн дүү Майки өнгөрсөн жил 17 насандаа унтаагаараа нас баржээ. Лиллис болон бас нэг дүү Крис энэхүү эмгэнэлт явдлын дараа спортоо орхих талаар бодож байсан хэдий ч олимпийн тоглолтод хамтдаа оролцож байгаа юм.

23 настай Лиллис өнгөрсөн жилийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс цанын  чөлөөт гулгалтын төрөлд түрүүлж алтан медаль хүртэж байсан ба нас барсан дүүгийнхээ дурсгалыг хүндэтгэн “Пёнчан-2018” өвлийн олимпийн наадамд оролцхоор шийдсэн байна.
 
 
 Н.Мишээл
Холбоотой мэдээ