Эх хэлний баярт Мөрөн ахлах хоёрдугаар сургуулийн хамт олон тэргүүлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
erdenechimeg@montsame.mn
2015-11-24 11:45:27

Хөвсгөл аймагт зохион байгуулагдсан Монгол улсын хөдөлмөрийн баатар, гавъяат багш Т.Дашцэдэнгийн нэрэмжит эх хэлний баярын хүрээнд зохин байгуулагдсан эх хэл бичгийн багийн олимпиадад С.Мөнхболд захиралтай Мөрөн ахлах хоёрдугаар  сургуулийн хамт  тэргүүлж гран при цом хүртлээ.

Олимпиадад тус аймгийн 31 сургуулийн 300 гаруй сурагч, 150 орчим мэргэжлийн багш нар оролцсоноос Мөрөн ахлах сургуулийн баг 7 медаль хүртэж тэргүүн байр эзэлсэн бол Галт сумын багш сурагчид хоёрдугаар байр, Ирээдүй сургуулийн багш сурагчид гуравдугаар байр эзэлжээ.

Б.Гантуяа

 

Холбоотой мэдээ