Улаанбаатарт 10-12 хэм хүйтэн

ЛАВЛАГАА
ariunzaya@montsame.mn
2018-03-04 10:09:30
Улаанбаатар/МОНЦАМЭ/. Нутгийн хойд хэсгээр үүлшинэ, бусад хэсгээр багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 13-18 градус, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 7-12 градус, Их нууруудын хотгор болон Хүрэн бэлчир орчмоор 4-9 градус хүйтэн, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 1-6 градус дулаан, бусад нутгаар 1-6 градус хүйтэн байна.


УЛААНБААТАР ХОТ: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 10-12 градус хүйтэн байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 18 градус хүйтэн, харьцангуй чийг 70 хувь, агаарын даралт 868 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө өснө. 
Холбоотой мэдээ