Баярын өдөр таарсан тул маргааш дугаар хязгаарлахгүй

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
183@montsame.mn
2018-03-07 10:37:45

Улаанбаатар /МОНЦАМЭ/ “Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хууль”-д заасны дагуу гуравдугаар сарын 8-ны өдрийг “Олон улсын эмэгтэйчүүдийн өдөр болгон бүх нийтээр амрах болсон. Энэ жилийн Олон улсын эмэгтэйчүүдийн өдөр Пүрэв гарагт тохиож байгаа учир энэ өдөр тээврийн хэрэгслийн улсын дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй юм. Харин гуравдугаар сарын 9-н буюу Баасан гарагаас дугаарын хязгаарлалт үйлчилж 4, 9-өөр төгссөн машин замын хөдөлгөөнд оролцохгүй гэж ЗЦА-аас мэдээллээ.

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ