Хүчирхийлэлтэй холбоотой дуудлага ихэсч, эрүүлжигдсэн эрчүүл их байв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/ Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр буюу өчигдрийн 8-ны өдөр гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой 430 дуудлага Цагдаагийн байгууллагад ирсэн байна.
Зөвхөн нийслэлд найман эмэгтэй гэр бүлийн хүчирхийлэлд өртсөний улмаас хүнд хөнгөн гэмтэл авчээ. Жирийн өдрүүдтэй харьцуулахад гэр бүлийн хүчирхийллийн дуудлага өссөн үзүүлэлттэй байна гэж цагдаагийнхан мэдэгдлээ.
Бүртгэгдсэн дуудлагын дийлэнх нь ахуйн хүрээнд үйлдэгдсэн буюу эхнэр хүүхдээ айлган сүрдүүлсэн, биед нь гэмтэл учирсан, хутгаар зүсэгдсэн гэх дуудлагууд байна. Баярын өдрөөр эрүүлжүүлэгдсэн эрчүүдийн тоо ч өссөнийг эрүүлжүүлэх байрны мэдээнээс харж болно. Харин хүн амины гэмт хэрэгтэй холбоотой дуудлага бүртгэгдээгүй гэдгийг Цагдаагийн байгууллага онцоллоо.
Ж.Батсайхан