Ган болон хөнгөн цагаанд татвар ногдуулах тухай захирамжид гарын үсэг зуржээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ayanzaya@montsame.gov.mn
2018-03-09 14:13:13
ВАШИНГТОН. /ТАСС/. Импортын ган болон хөнгөн цагаанд гаалийн татвар ногдуулах тухай захирамжид АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп гарын үсэг зуржээ.
 
Тэрбээр ганд 25% ба хөнгөн цагаанд 10%-ийн татварыг уг бүтэгдэхүүнүүдийг нийлүүлэгч бүх улсын хувьд нэвтрүүлнэ хэмээн мэдэгджээ. Энэхүү захирамж нь 15 хоногийн дараа хүчин төгөлдөр болох бөгөөд Канад, Мексик болон Австрали зэрэг хэд хэдэн улс татвар төлөхөөс чөлөөлөгдөх аж.
 
“Бид худалдаа болон батлан хамгаалахын салбарт ойр түншүүдтэйгээ хамтран ажиллаж, нэлээд уян хатан байхын зэрэгцээ аж үйлдвэрийн салбараа хамгаалж, хөгжүүлэх ёстой” хэмээн Д.Трамп хэлжээ.
Э.Аянзаяа 

Холбоотой мэдээ