Хүрэлцээтэй өвс тэжээл нөөцлөхийг үүрэг болгов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
erdenechimeg@montsame.mn
2015-09-08 16:22:04

Дархан-Уул аймгийн төрийн болон төсөвт байгууллагуудын удирдах ажилтны ээлжит зөвлөгөөн болж өнгөрөв. Аймгийн цаг үеийн асуудлаар сард нэг удаа болдог энэ удаагийн зөвлөгөөнөөр яригдсан гол асуудал нь өвлийн бэлтгэх хангахад чиглэлээ.

Тус аймгийн нийт газар нутгийн 80 орчим хувь гантай байснаас хадлан бэлтгэх ажилд багагүй бэрхшээл учирч байгааг сумдын Засаг дарга нар учирлав. Тиймээс “Сум бүхэн өөрийн фондод өвс хуримтлуулах, өвлийн бэлтгэл хангуулах даалгавраар өгөгдсөн өвс тэжээлийг нөөцлөх ажлыг цаг алдалгүй хийж дуусгахыг үүрэг болгож байна. Мөн Дархан хот болон бүх сумын төв, суурингийн өвлийн бэлтгэл хангах ажлыг эрчимжүүлж халаалт дулаанаа цаг хугацаанд нь авч ажиллаарай, хэрвээ хугацаандаа халаалт, дулаанаа аваагүй аж ахуйн нэгж байгууллагуудын дарга нарт хариуцлага тооцно” гэж аймгийн Засаг дарга С.Насанбат уг зөвлөгөөнийг хааж хэлсэн үгэндээ онцлов.  

                                                                                                                                 Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд