Хүүхэд оролцсон гэмт хэрэг буурчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2018-03-14 17:31:19
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн хэмжээнд хүүхэд оролцсон гэмт хэрэг буурч байгаа талаар Цагдаагийн газраас мэдээллээ. 2018 он гарсаар хүүхэд оролцсон гэмт хэрэг гурав бүртгэгджээ. Тодруулбал  Бүрд, Богд, Арвайхээр суманд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах, эд хөрөнгө устгах, гэмтээх, хууль бусаар ан агнах гэмт хэрэгт 16-17 насны 3 хүүхэд оролцсон байна.
Харин хүүхдийн эсрэг үйлдэгдсэн гэмт хэрэг 11 бүртгэгдсэн бөгөөд Эрүүгийн хуулийн 10,4,1-т заасан бусдыг болгоомжгүйгээр алах гэмт хэргийн улмаас 4, Эрүүгийн хуулийн 11,6-д заасан бусдын биед гэмтэл учруулах гэмт хэргийн улмаас 3, Эрүүгийн хуулийн 11,7-д заасан гэмтээх, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх, хүчиндэх, Эрүүгийн хуулийн 27,10-т заасан автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийн улмаас 4 хүүхэд тус тус хохирсон байна.
Мөн мотоцикль жолоодож явсан иргэн онхолдож, ард нь сууж явсан 16 настай эрэгтэй хүүхэд амь насаараа хохирсон харамсалтай тохиолдол бүртгэгджээ.
Б.Батчимэг
Холбоотой мэдээ