Нэгдүгээр эгнээгээр зорчвол торгууль тавина

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2018-03-17 18:33:16
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Автобусны хөдөлгөөнд саад учруулах буюу нэгдүгээр эгнээгээр зорчиж буй автомашинд хяналт тавьж эхлээд байна.

Хяналтыг энэ оны зургадугаар сарын 15-ныг хүртэл хийх бөгөөд  таван шарын автобусны зогсоолоос Офицеруудын ордны тойрог хүртэлх замд хийх аж. Шалгалтаар  тээврийн хэрэгсэл, жолооч нарын зөрчлийг илрүүлэн фото зургаар баримтжуулан торгуулийн хуудсыг хүргүүлэх юм байна. Улмаар  дүүргүүдийн Замын Цагдаагийн Хэлтсийн хөдөлгөөнт эргүүлийн алба хаагч нар шаардлагатай тохиолдолд ачих, журамлах үйл ажиллагааг хэрэгжүүлэн ажиллаж байгааг албаныхан хэллээ.

Нийслэлийн Тээврийн газрын Автотээврийн хяналтын улсын байцаагч, Улаанбаатар хотын замын хөдөлгөөний удирдлагын төв  болон Чингэлтэй, Сонгинохайрхан, Баянзүрх, Сүхбаатар, Баянгол дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн хөдөлгөөнт эргүүл хамтран ажиллаж байна.

О.Мөнхжаргал

Холбоотой мэдээ