Бүтээн байгуулалтын ажил эрчимтэй хийгдэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
erdenechimeg@montsame.mn
2015-11-26 09:55:06

Говь-Алтай аймгийн Засаг даргын үйл ажиллагааны “Бидний Алтай” хөтөлбөрт тусгагдсан бүтээн байгуулалтын ажил сүүлийн хоёр жилд эрчимтэй хийгдэж байна.

1000 айлын орон сууц хөтөлбөрийн хүрээнд Алтай хотод 1000 айлын орон сууцны хороолол бий болгох ерөнхий төлөвлөгөөг ОНХС-ийн 165,6 сая төгрөгийн санхүүжилтээр хийж гүйцэтгэжээ. Тус хорооллын дэд бүтцийн угсралтын ажлаас гадна ЦДАШ, ариутгах татуургын шугамын дулаан, цэвэр усны шугамын угсралтын ажлыг бүрэн хийлээ. 2015 онд баригдаж эхэлсэн орон сууцны “Солонго” хорооллын 3,8 км автозамын ажлыг “Тэнүүн холдинг” ХХК гүйцэтгэж дуусчээ. Алтай хот түүхэн хөгжлийн явцад ердөө 15 км хатуу хучилттай замтай байсныг 1 жилийн хугацаанд /2014 онд/ 4 км-ээр нэмэгдүүлж, энэ ажилд 2,8 гаруй тэрбум төгрөг зарцуулсан байна. Говь-Алтай аймагт анх удаа автозамын ажлыг концессын гэрээгээр хийж хэрэгжүүллээ.

Алтай хотод нийтдээ 11460 м2 талбай бүхий 360 гаруй авто машины хатуу хучилттай зогсоолыг бий болгож, 6523 м явган хүний зам, 652 м асфальтбетон хучилттай дугуйн замыг 537,8 сая төгрөгийн санхүүжилтээр ашиглалтад оруулсан байна.

                                                                                            Говь-Алтай аймаг Ш.Цоодол

Холбоотой мэдээ