“Алтайн хүдэр” ХХК-ний ажилчид цалингаа авч чадахгүй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
erdenechimeg@montsame.mn
2015-11-26 10:45:00

Говь-Алтай аймгийн Цээл сумын Таян нуурын төмрийн хүдрийн уурхайг “Алтайн хүдэр” ХХК эзэмшиж олборлолт явуулаад багагүй хугацаа өнгөрч байна. Нэг хэсэгтээ аймгийн орон нутгийн төсөв бүрдүүлэх, иргэдийг ажлын байраар хангахад зохих дэмжлэг үзүүлдэг байсан тус уурхай өнөөдөр ажилчдынхаа цалинг өгч чадахгүй болжээ.

Тус компани 2015 оны 5 сарын 30-наас хойш ажилчдынхаа цалинг өгөлгүй өнөөдрийг хүрээд байгаа ажээ. Говь-Алтай аймагт цалингаа хүлээж байгаа хэсэг ажилчид цуглаж хэвлэл мэдээллийнхэнд хандаж өөрсдийн саналыг хэлсэн юм. Тэднийг анх ажилд ороход нь ХААН банк, “Алтайн хүдэр” ХХК, ажилчдын хооронд заавал цалингийн зээлийн гурвалсан гэрээ хийхийг шаардаж зээл олгуулсан байна. Цалингаа авч чадахгүй байгаа ажилчид өнөөдөр банкны зээлийн өрөнд орж барьцаанд тавьсан хөрөнгөө хураалгах болоод байгаа ажээ.

                                                                                          Говь-Алтай аймаг Ш.Цоодол

 

Холбоотой мэдээ