Турк Сиритэй залгаа хилээрээ эргүүл хийжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРАНКАРА. /TASS/. Сиритэй залгаа хилийн ойролцоо агаарын орон зайн хамгийн том хяналтын ажиллагааг явуулсан бөгөөд уг ажиллагаанд 18 “F-16” сөнөөгч онгоц оролцсон гэж Туркийн Зэвсэгт хүчний Жанжин штаб мэдэгдэв.
Хилийнхээ ямар хэсэгт эргүүл хийсэн тухай нарийн мэдээлэл өгөхөөс Туркийн Зэвсэгт хүчин татгалзсан байна.
Үүнээс гадна, ОХУ-ын “Су-24” бөмбөгдөгч онгоцыг устгасныхаа дараа Туркийн армийн команд улсынхаа баруун нутгаас 20 танкаа татаж, Сиритэй хил залгаа Хатай муж руу илгээсэн гэж “Anadolu” агентлаг мэдээлжээ.
Тус агентлагийн мэдээлснээр, танкуудыг Газиантеп хот руу галт тэргээр хүргэж, түүнээс цааш армийн ачааны машинаар тээвэрлэж, 5 дугаар хуягт бригад руу хүргэсэн байна.
2015 он гарснаас хойш Туркийн Жанжин штаб хилээ хамгаалах зорилгоор их хэмжээний цэргийн хүч төвлөрүүлж байна.
Д.Нямтулга