НДЕГ, ЭМДЕГ хамтран ажиллах гэрээ байгуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2018-03-22 17:02:14
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийгмийн даатгалын ерөнхий газар (НДЕГ), Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар (ЭМДЕГ) хооронд өнөөдөр хамтран ажиллах гэрээ байгуулав.

Гэрээнд НДЕГ-ын дарга Д.Зоригт, ЭМДЕГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ч.Алтанхуяг нар гарын үсэг зурсан юм.

Өнгөрсөн онд Засгийн газраас Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газарт бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлт оруулсан. Ингэснээр НДЕГ нь ХНХЯ-ны харъяа Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, ЭМДЕГ нь ЭМЯ-н харъяа бие даасан агенлаг болсон юм. Гэвч НДЕГ нь хуульд заасны дагуу эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн орлогыг төвлөрүүлэх, уг хөрөнгийг Эрүүл мэндийн даатгалын санд шилжүүлэх ажлыг гүйцэтгэж буй юм.

Энэхүү харилцааг зохицуулах, иргэдэд төрийн үйлчилгээг түргэн, шуурхай хүргэх зорилгоор энэхүү гэрээг байгуулж буй юм.

Ч.Ариунболд
Холбоотой мэдээ