“Дарханчууд хүчирхийллийг тэвчихгүй” тайван жагсаал болно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан-Уул /МОНЦАМЭ/.Хүүхдийн хүчирхийлэлийг эсэргүүцэж иргэд дуу хоолойгоо нэгтгэн тайван жагсаал зохион байгуулах тухай мэдэгдсэн. Тэмцлийн хэлбэрийн эхний шинжийг агуулсан тайван жагсаалыг Улаанбаатар хотноо энэ сарын 31-ний өдөр хийх гэж байгаатай холбогдуулан Дарханчууд нэгдэж байгаагаа илэрхийллээ.
Дархан хотноо болох энэхүү жагсаалд дан ганц ээжүүд, эмэгтэйчүүдийн төлөөлөл оролцох бус фэйсбүүк группын төлөөллүүд, автомашин сонирхогчдын клуб, иргэд, ТББ-ууд зэрэг маш олон төлөөллүүд оролцож үзэл бодлоо илэрхийлэхээ мэдэгджээ.
Нийслэл хотноо зохион байгуулагдах хүчирхийллийн эсрэг жагсаалтай нэг өдөр нэг цаг дор эхлэх “Дарханчууд хүчирхийллийг тэвчихгүй” тайван жагсаал Найрамдал талбай буюу “Залуучууд” театрын өмнөх талбайд 31ны өдрийн 11-14 цагийн хооронд болох аж.
“Дарханчууд хүчирхийллийг тэвчихгүй” тайван жагсаалыг иргэн Б.Уранзаяа санаачилж, Монголын бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн холбооны Дархан салбар удирдан зохион байгуулж байна.

Л.Отгонбаатар