Сирийн ажиллагаанд оролцож буй Су-24 бөмбөгдөч онгоцыг хамгаалалтад авчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
dogsom@montsame.mn
2015-11-26 16:28:55

Сирийн цэргийн ажиллагаанд оролцож байгаа оросын  бөмбөгдөгч онгоц бүрийг  сөнөөгч онгоцны хамгаалтад авах  шийдвэрийг гаргасан тухай  ОХУ- ын БХЯ –ны шийдвэрийг  “Коммерсант” өнөөдөр уламжлав.

 Сонины уламжилж буйгаар,  ОХУ-ын БХЯ-ны Жанжин  штабаас Сирийн Хмеймимэ дахь агаарын  цэргийн баазад нэмж 10-12 сөнөөгч онгоц илгээхээр төлөвлөж  байна.  Ингэснээр бөмбөгдөгч Су-24 М болон СУ-24 бүр нь Су-27 СМ, Су-30 СМ сөнөөгч онгоцын хамт байлдааны ажиллагаанд оролцох аж. Иймд  Сирид байгаа оросын 24 бөмбөгдөгч онгоц  сөнөөгчийн хамгаалалттай нисч байхаар  болж байна. 

Түүнээс гадна  “Коммерсант” сонин одоо  Хмеймимийн цэргийн баазад   Су-25СМ ( 12 машин ), байлдааны бөмбөгдөгч Су-24 М болон Су-34 ( тус бүр 12 машин )  ба Су—27СМ ба,СУ-30СМ (тус бүр 4 машин )  байгаа тухай уламжилжээ. Мөн оросын  цэргийнхний мэдэлд гавшгай  Ми-24 онгоц 12 машин болон олон зорилтот МИ-8 нисдэг тэрэг 4 байсан болон хамгийн сүүлд эдгээрийн  нэгийг уржигдар террористууд унагасан тухай өгүүлжээ.  

Сирийн Хмеймимэд Оросын хамгийн сүүлийн үеийн  ЗРС400” Триумф”  пуужин- зенитын системүүдийг байрлуулах гэж  байгаа тухай Жанжин штаб дахь“Коммерсант”-ын эх сурвалж уламжилжээ. Мөн өмнө нь хуучны загварын С-300ПС, ПМУ системүүдийг  байрлуулахаар  төлөвлөж байсан бол одооноос  ерөнхийлөгч Владимир Путинд  цэргийнхний санал болгосон  С-400 ашиглахаар болжээ, учир нь үүнийг анх удаагаа бодит нөхцөлд  турших боломж гарсан гэжээ. Оросын ерөнхийлөгчийн Цэрэг-техникийн хамтын ажиллагааны туслах Владимир Кожин хэлсэн үгэндээ, ЗРС  систем   “Возмездие” ажиллагаа дууссаны дараа байнгын газартаа буцаж очих бөгөөд сирийн цэргийнхэнд үүнийг  худалдах  тухай яригдаагүй хэмээн цохон тэмдэглэжээ.

Москва хот. А.Огторгуймаа 

Холбоотой мэдээ