"Би эстрадын дуучин-2018" наадам зохион байгуулагдлаа

Орон нутагт | Дархан-Уул
174@montsame.mn
2018-03-29 21:53:06
Дархан-Уул /МОНЦАМЭ/.Хүүхэд, багачуудад дуулах ур чадвар олгох, монгол эстрад дууны урын санг баяжуулах, урлагийн гоо сайхны мэдрэмжийг хөгжүүлэх, ирээдүйн эстрадын авьяаслаг дуучдыг тодруулах зорилготой “Би эстрадын дуучин-2018” наадам боллоо.
Тус наадмыг аймгийн хэмжээнд зохион байгуулсан бөгөөд цэцэрлэг, ЕБС-ийн бага, дунд, ахлах анги гэсэн насны ангилалаар зохион байгуулсан аж. Нийт 84 хүүхэд оролцож, 22 нас насны ангилалд шилдэгүүдээр тодорчээ.

Тэмцээний шүүгчээр Хүүхдийн хөгжлийн ордны дууны дугуйлангийн багш МУГЖ Д.Дагийсүрэн, Гэгээн муза-2013 Олон улсын наадмын шилдэг эмэгтэй гол дүрийн шагналт “Залуучууд” театрын дуучин МУСТА П.Одонтунгалаг, Гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын хүүхдийн хөгжил оролцооны бодлого хэрэгжилт хариуцсан мэргэжилтэн Б.Дулам нар ажиллажээ. 

Дууны дугуйланд үнэ төлбөргүйгээр 2 сар суралцах эрхийн бичгийг 4 хүүхэд, 1 сар үнэ төлбөргүй суралцах эрхийн бичгийг 11 хүүхдэд, 50 хувь хөнгөлөлтэй суралцах эрхийг 7 хүүхдэд тус тус олгож, тэргүүн байр эзэлсэн 4 хүүхдийг “Би эстрадын дуучин-2018” улсын наадамд оролцох эрхийг олгосон байна.
 
Л.Отгонбаатар

Холбоотой мэдээ