Баталгаажуулалт хийж тохирлын гэрчилгээ олгожээ

Орон нутагт | Говь-Алтай
erdenechimeg@montsame.mn
2015-11-26 21:47:45

Говь-Алтай аймгийн Стандарт хэмжил зүйн хэлтсийн хэмжүүрийн улсын шалгагчид өнгөрөгч 7 хоногт 1 фазын 4 ширхэг цахилгаан тоолуур, 18 ширхэг электрон жин, “Магнай Трейд” ХХК-ний 2, НИК ХХК-ний 1, “Шижир Ойл” ХХК-ний 1 бүгд 4 шатахуун түгээх станцуудад ашиглаж байгаа 10 ширхэг түгээгүүрийн хошууг шалгаж баталгаажуулсан байна.

Баталгаажуулалтын улсын шинжээчид Есөнбулаг сумын төвд худалдаа үйлчилгээ эрхэлж буй Арвай, Оргил, Баялаг, Их Уул, Угалз, Сухант, Жинст-Алтай, Гэгээт хүнсний дэлгүүрүүд, Болзоо караоке бааранд хэмжүүрийн улсын шалгагч нартай хамтран тохирлын үнэлгээ хийж 2 газарт тохирлын гэрчилгээ олголоо.

Мөн авто засвар, дугуй засварын үйлчилгээний 12 цэг салбарт мэргэжлийн байгууллагуудтай хамтарсан хяналт шалгалт хийж холбогдох стандартын талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч бүртгэлжүүлжээ. Мөн Есөнбулаг сумын төвд үйл ажиллагаа явуулж буй зочид буудал, дэн буудлын үйлчилгээнд Байгаль орчин, аялал жуулчлалын газрын мэргэжилтэнтэй хамтран тохирлын үнэлгээ хийж стандартын мөрдөлтийг шалгаж ажилласан байна. Стандартын салбар сан 3 аж ахуйн нэгж иргэнд 4 стандартаар үйлчилжээ.

                                                                                          Говь-Алтай аймаг Ш.Цоодол

 

 

 

Холбоотой мэдээ