Хархорин суманд хорио цээрийн дэглэмийг цуцаллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2018-04-01 18:23:07
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Хархорин сумын Онцгой комисс хуралдаж, мал, амьтны гоц халдварт шүлхий өвчний хорио цээрийн дэглэмийг цуцлах шийдвэрийг гаргалаа. Тиймээс сумын аж ахуйн нэгж, байгууллагууд 4 дүгээр сарын 1-ний өдрөөс үйл ажиллагаагаа хэвийн явуулж эхлэх юм.
Харин шүлхийн голомтын бүс болох Ганган Орхон багийн Мойлтын 11 дүгээр гудамжинд 7 хоногийн хугацаатай хязгаарлалтын дэглэм тогтоосон байна. Энэ хугацаанд уралдаан, тэмцээн, олон нийтийн ажил зохион байгуулах, мал, малын гаралтай түүхий эд худалдан борлуулах, худалдан авахыг түр хориглохоор сумын Онцгой комиссоос шийдвэрлэлээ.
Б.Батчимэг
Холбоотой мэдээ