Үндсэн хууль батлалцсан депутатууд үзэл бодлоо илэрхийллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
erdenechimeg@montsame.mn
2015-11-27 09:00:35

“Монгол Улсын Үндсэн хууль”-д өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзвэл, 2007 онд нэмсэн 7 бүлгийг хасах хэрэгтэй хэмээн Монгол Ардын намын гишүүд хэллээ.

Энэ сарын 25-нд Орхон аймгийн Монгол Ардын намын байранд “Үндсэн хуулийн хөгжил” сэдвийн хүрээнд нээлттэй хэлэлцүүлэг болсон юм. Уг хэлэлцүүлэгт 1992 оны Үндсэн хууль батлалцсан Ардын Их Хурлын  дөрвөн Депутат оролцлоо. Тэдний нэг Д.Рэнцэннацаг хэлэхдээ, “1992 онд баталсан Шинэ Үндсэн хууль сайн болсон. Түүнийг өөрчлөх шаардлагагүй. Хэрэв өөрчлөх шаардлагатай гэж үзвэл, 2007 онд баталсан 7 бүлгийг хасах хэрэгтэй. Ингэснээр  УИХ-ын гишүүд Засгийн газрын гишүүний ажлыг давхар хашихгүй” гэлээ. Мөн УИХ-ын гишүүдийн тоог нэмэхгүй, сонгуульт хугацааг сунгах, Ерөнхийлөгчийг сонгох журмыг өөрчлөх шаардлагагүй гэж байр сууриа илэрхийллээ. 

Б.Оюун-Эрдэнэ

 

Холбоотой мэдээ