Гамшгийн бэлэн байдалд ажиллах сургагч багш нарыг бэлдлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Увс /МОНЦАМЭ/. Аймгийн Онцгой байдлын газраас Улаан загалмайн хороотой хамтран “Бэлэн бай” багцаар сургагч багш бэлтгэх сургалтыг энэ сарын 2-3-ны өдрүүдэд зохион байгууллаа.
Олон нийтийн оролцоотой гамшгийн эрсдэлийг бууруулах, аюулын талаарх мэдлэгийг цэгцтэй болгох гамшгаас хамгаалах мэдлэг, чадварыг өрхийн түвшинд хүргэх, иргэд олон нийтийг болзошгүй гамшгийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, аюулын үед өөрийгөө болон бусдын амь нас, эрүүл мэндийг хамгаалах, аюулгүй байдлаа хангах, мэдлэг, чадвар эзэмшүүлэх зорилгоор бэлтгэгдэж байгаа эдгээр хүмүүст Сургагч багш гэрчилгээг гардуулсан байна.
Сургагч багш нар нь цаашид аймаг орон нутгийн хэмжээнд иргэдэд гамшгийн эрсдлээс урьдчилан сэргийлэх, гамшгийн үед хариу арга хэмжээ авах талаар мэдээ мэдээлэл өгөх, сургалт сурталчилгааны ажил зохион байгуулж, аймгийн ОБГ болон УЗХ-той хамтран ажиллах аж.
Сүүлийн жилүүдэд манай оронд байгалийн гаралтай аюулт үзэгдлүүдийг давтамж ойртох, мөн түүнчлэн урьд өмнө нь гарч байгаагүй шинэ төрлийн хүн, мал, амьтны гоц халдварт өвчин халдварлан тархах, хохирол ихсэх зэрэг олон нийтийн анхаарлыг татсан, үлэмж хэмжээний зардал чирэгдэл учруулсан тохиолдол олон гарах болсон байна. Тиймээс гал түймэр, ой, хээрийн түймэр, газар хөдлөлт, зудын үеэр ямар арга хэмжээ авч ажиллах ёстой, химийн бодис материалыг хэрхэн зохистой хэрэглэх талаар өргөн мэдлэг хуримтлуулсан “Сургагч багш” нарыг аймгийн хэмжээнд бэлтгэхээр болсон байна.

Б.Батхүү