Гэр хорооллын хог ачиж зайлуулдаг компанийн үйлчилгээ хангалтгүй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2018-04-04 13:45:22
Увс /МОНЦАМЭ/. Улаангом сумын гэр хорооллын айл өрхүүдийн хогийг ачих зайлуулах үйлчилгээ эрхэлдэг “Элемент” компанийн үйл ажиллагаа төдийлөн үр дүнгээ өгөхгүй байна.

Гэр хорооллын айл өрхүүд сар тутам хоёр мянган төгрөгийн хогны хураамж төлдөг ч “Элемент” компанийн зүгээс товлосон хугацаандаа хогийг нь ачиж зайлуулдаггүй аж. Хэдийгээр тус компанийн зүгээс үйл ажиллагаа, менежментээ сайжруулна, техникийн шинэчлэл хийнэ гэж байгаа ч энэ асуудал шийдэгдэж ажил хэрэг болох эсэх нь тодорхойгүй байгаа юм. “Элемент компанийн хувьд хогны хураамжаас жилдээ 91 сая төгрөг авдаг ч энэ нь сар тутмын хог ачилтын зардалдаа хүрэлцдэггүй гэж хэлдэг. Улаангом сумын ЗДТГ-аас “Элемент” компанитай үе шаттай зөвшилцөж, 2018 ондоо багтаж, үйл ажиллагагааг нь сайжруулахад онцгой анхаарч ажиллана” хэмээн Улаангом сумын Засаг дарга Ц.Пүрэвжав хэллээ.
Б.Батхүү
Холбоотой мэдээ