Мал төллөлт 10 гаруй хувьтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2018-04-09 12:50:33
Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн хэмжээнд 1.8 сая толгой мал төллөхөөс 11.6 хувь нь төллөөд байна. Төллөсөн 212 мянган малын талаас илүү нь ямаа. Харин гарсан төлөөс 3824 нь хорогдоод байгаа бөгөөд Богд, Жинст, Өлзийт, Хүрээмарал, Шинэжинст сумд төлийн хорогдолгүй байна.
Энэ онд Баацагаан сум хамгийн олон төл хүлээн авахаас нэг хувь, Баянбулаг сум хамгийн цөөн төллөгч мал байгаагаас 62 хувь нь төллөөд байгааг аймгийн ХААХҮГ-аас мэдээллээ. 
Сонирхуулахад, Баянхонгор аймагт 4.6 сая толгой мал өвөлжиж хаваржиж байгаа бөгөөд малын хорогдол харьцангуй бага буюу дөрвөн хувь нь хорогджээ.
                                                                                                                                    Б.Мөнхзул
Холбоотой мэдээ