Буудлын үйлчилгээний ажилтнуудыг харилцааны соёлд сургах хэрэгтэй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
erdenechimeg@montsame.mn
2015-11-27 14:38:49

Хөвсгөл аймгийн ИТХ-ын дэргэдэх Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөл Мөрөн суманд үйл ажиллагаа явуулж байгаа "Зочид буудал, дэн буудал"-ын үйл ажиллагаанд хяналт, шалгалтыг хийжээ.

Шалгалтанд хамрагдсан газруудад “Аялал жуулчлалын тухай хууль”-ийн хэрэгжилт 53.3 хувь, “Ариун цэврийн тухай хууль”-ийн хэрэгжилт 60.0 хувь, “Тамхины хяналтын тухай” хуулийн хэрэгжилт 85.1 хувьтай дүгнэгджээ. Мөн холбогдох хууль тогтоомжийг мөрдөж, хэвшүүлж ажилладаггүй дэн буудлуудад үе шаттай хяналт шалгалтыг хийж зөрчлийг давтан гаргуулахгүй байх нөхцлийг бүрдүүлэх зочид буудал, дэн буудлын захирал, эздүүд нь үйлчилгээний ажиллагсдыг сургаж дадлагажуулах, мэдлэг, мэргэжилтэй ажиллагсдыг тогтвортой ажиллуулах тал дээр тодорхой ажлуудыг зохион байгуулж ажиллах шаардлагатай байна гэсэн зөвлөмжийг хүргүүлжээ.

Хөвсгөл аймаг Б.Гантуяа

Холбоотой мэдээ