Хан-Уул дүүрэгт шинэ цэцэрлэг ашиглалтад орлоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
gantuya@montsame.mn
2015-11-28 15:14:28

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 27 дугаар цэцэрлэгийг нийслэлийн төсвийн хөрөнгөөр шинээр барьж, ашиглалтад орууллаа.  

Тус цэцэрлэгийн хуучин барилга нь 60 жил ашиглагдсан тул ашиглалтын шаардлага хангахгүй болсон учраас 2014 онд нурааж, шинэ цэцэрлэг барих болсон аж. Цэцэрлэгийн барилгын нийт төсөвт өртөг нь 1 тэрбум 610 сая төгрөг бөгөөд “Жи Жи Ай” ХХК дөрвөн сарын хугацаанд барьж дуусгажээ. 
Шинэ цэцэрлэг нь 8 бүлэг, 200 хүүхдийн хүчин чадалтай, 35 ажилтантай бөгөөд нийт 350 хүүхэд бүртгэгдсэнээс 258 нь хамрагдсан байна.

Н.Туяа
 

Холбоотой мэдээ