“Бат-Үржихүй” Өрхийн эрүүл мэндийн төвөөс эмч, сувилагч нарт сургалт хийв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2018-04-18 20:46:26
Увс /МОНЦАМЭ/. Улаангом сумын “Бат-Үржихүй” Өрхийн эрүүл мэндийн төвөөс "Үйлчилгээ үзүүлэгчийн эрх, үүрэг", "Сувилахуйн тусламж үйлчилгээний бэлэн байдал" сэдвийн хүрээнд бусад өрхийн эмнэлгийн эмч, мэргэжилтэн нартаа өнөөдөр сургалт хийж, харилцан туршлага солилцсон байна.

Мөн "Сувилагч нарт тулгамдаж буй асуудал" сэдэвт дүрийн тоглолт хийжээ. Дүрийн тоглолтоор нэгэн зэрэг ирсэн олон өвчтөнд сувилагч нар хэрхэн үйлчилж, тусламж зөвлөгөө өгч байгааг харуулсан аж.
Тус эмнэлгийн хамт олон дотоод нөөц боломж, иргэдийн хандив тусламжаар "Тусламж үйлчилгээний ээлтэй орчин"-г бүрдүүлсэн нь ололттой ажил болсон байна.
Аймгийн төв болох Улаангом суманд дөрвөн Өрхийн эрүүл мэндийн төв үйл ажиллагаа явуулдаг бөгөөд Дэлхийн сувилагчдын өдрийг угтаж, эмнэлэг тус бүр сургалт сурталчилгаа хийх, харилцан туршлага солилцох ажлыг ээлж дараатай хийж байгаа юм.
Б.Батхүү
Холбоотой мэдээ