Манлайлагчид иргэдэд төрийн үйлчилгээг хүргэдэг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
erdenechimeg@montsame.mn
2015-11-29 20:28:57

Дархан-Уул аймгийн Засаг дарга А.Энхболд “Төрийн албан хаагчийн бахархал”-ын өдөртэй болох санаачлага гаргаж энэ сарын 23-наас эхлэн тодорхой ажлуудыг зохион байгуулан явуулж байна.

Үүнд: ажлын өдрүүдэд аймгийн ЗДТГ-т “Зохистой хувцаслалтын өдөр”, “Мэндчилгээт инээмсэглэлийн өдөр”, “Талархалын өдөр”, “Иргэдээ сонсох өдөр”, “Хишиг өдөр” зэрэг ажлыг өрнүүлсэн юм. Тус аймгийн хэмжээнд 4320 төрийн албан хаагч төрийн үйлчилгээг иргэдэд үзүүлж байна. Эдгээрээс аймгийн ЗДТГ-т 100 орчим төрийн албан хаагч ажилладаг. Төрийн албан хаагчийн “Бахархалын өдөр”-өөр эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан нэр бүхий алба хаагчдыг Сангийн яамны “Хүндэт тэмдэг”, аймгийн “Тэргүүний ажилтан”, “Найрамдлын Дархан” тэмдэг, Засаг даргын “Жуух бичиг”-ээр шагнан урамшуулав.

Мөн үеэр аймгийн Засаг дарга хэлсэн үгэндээ:-“Дархан хотын 100 гаруй мянган иргэдээс төрийн албан хаагчийн шалгалтад орж тэнцсэн нэг үгээр хэлбэл манлайлагч нар иргэдэд төрийн үйлчилгээг үзүүлж ажилладаг” гэж онцоллоо.Тэрбээр:-“Тохилог ажлын байр, ёс зүйт төрийн албан хаагч, манлайлагч хэлтсийг тус тус шалгаруулна. Хамт олны дулаан уур амьсгалыг бүрдүүлж шинийг санаачлах идэвхийг сэдэлжүүлэн урамшуулдаг болно” гэлээ.

                               Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ