Туркийн "Үндэсний бүрэн эрх, хүүхдийн баяр”-ыг тэмдэглэж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Бүгд Найрамдах Турк Улс жил бүр дөрөвдүгээр сарын 23-нд “Үндэсний бүрэн эрх, хүүхдийн баяр”-ын өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай.
БНТУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас эл өдрийг “Дэлхий зөвхөн биднийх биш: Ан амьтан, хүрээлэн буй орчноо хайрлан хамгаалцгаая” сэдвийн дор Улаанбаатар хотноо тэмдэглэн өнгөрүүлж байна. Энэ хүрээнд өчигдөр тус ЭСЯ-нд хүүхдийн баярын нээлтийн арга хэмжээ болж, ЭСЯ-ны хашаанд мод суулгав. Үүний дараа Элчин сайд М.Ахмет Язал сурагчдыг хүлээн авч уулзаж өөрийн албан үүргээ М.К.Ататуркийн нэрэмжит нийслэлийн 5 дугаар дунд сургуулийн 10б ангийн сурагч Э.Дашнямд хүлээлгэн өгсөн юм. Э.Дашням Элчин сайдын үүргийг хүлээн авсны дараа хоёр улсын хооронд боловсролын салбарыг хөгжүүлэх зорилгоор Туркийн Засгийн газраас олон чанартай сургууль Монгол Улсад байгуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.
Мөн Монголын Хүүхдийн ордонд “Дэлхий зөвхөн биднийх биш: Ан амьтан, хүрээлэн буй орчноо хамгаалцгаая” сэдэвт гар зураг болон зохион бичлэгийн үзэсгэлэнгийн нээлт боллоо. Үзэсгэлэнгийн нээлтэд Элчин сайд М.Ахмет Язал, Элчин сайдын гэргий хатагтай Кадирэ Зэйнэп Сайым Язал болон Монголын Хүүхдийн ордны захирал хатагтай Б.Цэнгэлмаа нар оролцов. Түүний дараа ЕБС-иудын сурагчдын бэлтгэсэн урлагийн нэгдсэн тоглолт боллоо.
Өнөөдөр тус улсын Элчин сайдын өргөөнд хүүхдийн баярын хаалтын хүлээн авалт болох бөгөөд энэ үеэр “Дэлхий зөвхөн биднийх биш: Ан амьтан, хүрээлэн буй орчноо хайрлан хамгаалцгаая” сэдэвт гар зураг болон зохион бичлэгийн уралдаанд тэргүүлсэн сурагчдад шагнал гардуулна.